11-р сарын 30-ны 00 цагаас хойш Монголоос Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд
2021/11/30
11-р сарын 29-ний өдөр Япон Улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээ "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) "-г авахаар шийдвэрлээ (Омикрон хуулбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ).
1 "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр зогсоох
(1) Японы холбогдох яамнаас олгосон “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг үндэслэсэн визийн мэдүүлэг авах, виз олгохыг түр зогсооно.
(2) 2021 оны 11-р сарын 30-ны 00 цагаас хойш (Япон цагаар) “M19” тэмдэглэгээ бүхий визийг түр хугацаанд хүчингүй болгоно.
2 Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээний өөрчилөлт
(1) 11-р сарын 30-ны 00 цагаас хойш (Япон цагаар), (1) "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох өргөдлийг хүлээн авах, (2) “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг олгохыг зогсооно.
(2) 12-р сарын 1-ний өдрөөс хойш (Япон цагаар) хилээр нэвтрэх иргэний тухайд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай бөгөөд тусгаарлах байрнаас гарсны дараа 11 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.
Энэхүү арга хэмжээтэй холбоотой (19) болон (20) шинэ арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00318.html
https://www.mhlw.go.jp/content/000860078.pdf