Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2021.1.13)

2021/1/14
Япон Улсын Засгийн газраас 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд доорх зүйлүүдийг хэрэгжүүлнэ.
1. Япон Улсын хилээр нэвтрэх бүх хүнээс хилээр орсны дараа 14 хоног нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх, 14 хоногийн хугацаанд гэр болон байрлаж буй газартаа өөрийгөө тусгаарлах, хөдөлгөөн болон байршлын талаарх мэдээллийг хадгалан шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагт өөрийн мэдээллийг өгнө гэсэн амлалтын бичгийг авна. Хэрэв амлалтыг зөрчвөл Хорио цээрийн тухай хуулийн дагуу саатуулагдах бөгөөд доорх арга хэмжээг авах магадлалтай.

   1) Япон Улсын иргэдийн тухайд овог нэр болон халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэг болох мэдээллийг олон нийтэд мэдээлнэ.

   2) Урт хугацааны зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тухайд овог нэр, иргэншил, халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэг болох мэдээллийг олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн заалтын дагуу урт хугацааны оршин суух зөвшөөрлийг цуцлах, Япон улсаас албадан гаргах хүртэлх арга хэмжээг авна.

2. Амлалтын бичиг өгөх боломжгүй хүн Хорио цээрийн газраас тусгайлан заасан байранд 14 хоног байрлах шаардлагатай.
Анхааруулга
1,2 -т заасан арга хэмжээг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

3. Монгол улс болон хилээр нэвтрүүлэхийг хориглоогүй улс орнуудын тухайд хүчинтэй хугацаа нь дуусаагүй визтэй иргэд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хилээр орох боломжтой. Түүнээс хойших хугацаанд хилээр орох боломжгүй бөгөөд онцгой байдлын хориг арга хэмжээг цуцалтал тухайн визийг ашиглах боломжгүй болно. Бүс нутгийн талаарх мэдээллийг доорх линкээс авна уу.
https://www.anzen.mofa.go.jp/info/pcwideareaspecificinfo_2021C009.html
https://www.anzen.mofa.go.jp/info/pcwideareaspecificinfo_2021C010.html