Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2021.1.8)

2021/1/12
 Япон Улсын Засгийн газраас 1 дүгээр сарын 8-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боллоо. Тусгай арга хэмжээний хуулийн хүрээнд онцгой байдал зарласантай холбогдуулан энэхүү хоригийг цуцалтал гадаадын бүх улс орноос ирэх иргэдээс 72 цагийн дотор хийгдсэн шинжилгээний бичгийг хилээр орох үед шаардахын зэрэгцээ шинжилгээ авна.
 
 Монгол улсын тухайд, дээрх Онц байдлыг цуцлах шийдвэрийг гаргах хүртэл хугацаанд    шинээр виз олгохгүй бөгөөд өмнө нь виз авсан урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэд, хүмүүнлэгийн шугамаар яаралтай зорчих шаардлагатай иргэд, байнгын оршин суугч, Япон Улсын иргэний гэр бүл, дипломат болон албан зорилгоор зорчих иргэдийн тухайд урьдын адил хилээр нэвтрүүлэх боломжтой ба дээрх 72 цагийн дотор хийгдсэн шинжилгээний бичгийг шаардахын зэрэгцээ шинжилгээ авна.
 
 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу.
 
https://corona.go.jp/news/pdf/mizugiwataisaku_20210108.pdf
https://www.anzen.mofa.go.jp/info/pcwideareaspecificinfo_2021C006.html

 ※Дээрх мэдээлэлтэй холбоотой тодруулах зүйл байвал тус Элчин сайдын яамны Консул, харуул хамгаалалтын хэлтэст хандана уу.