Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ

2020/5/1
1. Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгууд (Хууль зүйн яам)
 
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад дор дурдсан 14 орны бүх бүс нутгийг оруулна(*1). Япон Улс руу зорчихоос 14 хоногийн өмнө доорх бүс нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана(*2).
 
Нэмэлт бүс нутгууд 14 улс
Арабын Нэгдсэн Эмират Улс, Антигуа Барбуда Улс, Украин Улс, Оманы Султант Улс, Катар Улс, Кувейт Улс, Саудын Арабын Хаант Улс, Джибути, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Барбадос, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Перу Улс, Оросын Холбооны Улс
*1   Энэ арга хэмжээг авснаар хилээр нэвтрүүлэхээс татгалзсан бүс нутгууд нийт 87 болно.
*2   4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал дахин нэвтрэх зөвшөөрлөөр хилээр гарсан Байнгын оршин суугч (Permanent Resident), Япон Улсын иргэний гэр бүл (Spouse or Child of Japanese National), Байнгын оршин суугч иргэний гэр бүл (Spouse or Child of Permanent Resident), Тогтоосон хугацаанд оршин суугч (Long Term Resident) ангиллын оршин суух эрх бүхий иргэн уг зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээс татгалзсан дээрх 14 улсаас ирсэн тохиолдолд зарчмын хувьд хүндэтгэн үзэх нөхцөлтэйд тооцно. 4 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш хилээр гарсан иргэний хувьд хүндэтгэн үзэх нөхцөлд тооцохгүй болно. Түүнчлэн Байнгын тусгай оршин суугч (Special Permanent Resident) ангиллын иргэдийн тухайд хилээр нэвтрүүлнэ. 
※Хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгуудаар дамжин өнгөрч (тус бүс нутгуудын хилээр нэвтрсэн эсэхийг үл хамааран) ирсэн тохиолдолд мөн зарчмын хувьд хил нэвтрүүлэхээс татгалзана.

2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам)
 
14 хоногийн дотор дээрхи 1-д дурдсан бүс нутгийн аль нэгэнд зорчсон бол PCR шинжилгээнд хамруулна.
 
3. Хэрэгжүүлж буй хилийн хяналт шалгалтын арга хэмжээг үргэлжүүлэх
 
Шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын албаны хурлаар 4 дүгээр сарыг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хорио цээрийг чангатгах, визийг хязгаарлах, нислэг хүлээн авах нисэх буудал болон нислэгийн тоог хязгаарлах арга хэмжээг 5 дугаар сарыг дуустал сунгахаар болсон. Энэ хугацааг сунгах магадлалтай.
 
Дээрхи 1 болон 2-т заасан арга хэмжээг 4 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхээс өмнө аялалд гарч хэрэгжүүлсний дараа Япон Улсад ирсэн иргэн мөн хамаарна. 


Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.