БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн корона вирусын (COVID-19) тархалтын эсрэг авч буй Японы Засгийн газрын хилийн хяналт шалгалтыг чангатгах арга хэмжээ
2020/3/10
2020 оны 3-р сарын 6-ны өдөр
Засгийн газрын хуралдааны шийдвэр
Засгийн газрын хуралдааны шийдвэр
Шинэ төрлийн корона вирус нь БНХАУ-с гадна дэлхийн бусад улс орнуудад хурдацтай тархаж буй өнөөгийн нөхцөл байдлын улмаас хилийн хяналт шалгалтыг улам чангатгах арга хэмжээг Япон улсын Засгийн газар холбогдох яам, тамгын газруудтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. БНХАУ-д үүссэн шинэ төрлийн корона вирусын тархалтын эсрэг зохион байгуулж буй Засгийн газрын арга хэмжээний (2020 оны 2 дугаар оны 2 сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөгдсөн) 3-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, доорх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль”-ийн 5.1.14 заалтыг хэрэгжүүлэх нь
- Хууль зүйн сайд нь хэсэг хугацаанд БНСУ-ын онцгой хот, өргөн хот, онцгой захиргаат хот, аймаг, онцгой захиргаат аймаг, хот, тосгон, дүүрэг болон Исламын Бүгд Найрамдах Иран улсын мужууд (цаашид “онцгой хотууд” гэх)-ад шинэ төрлийн корона вирусын тархалт огцом нэмэгдэж байгаатай уялдан тухайн онцгой хотуудаар зорчсон гадаад иргэнийг Япон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Япон улсын хилээр нэвтрэхээс 14 хоногийн дотор тухайн онцгой хотуудад зорчсон гадаадын иргэнийг хүндэтгэх шалтгаангүй бол “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль”-ийн 5.1.14-т заасан хил нэвтрүүлэх боломжгүй гадаад иргэнд тооцно.
- 1 дүгээр хэсэгт заасан энэхүү арга хэмжээг 3-р сарын 7-ны өдрийн 0:00 цагаас (Японы цагаар) хэрэгжүүлж эхэлнэ.
- 1 дүгээр хэсэгт өөрчлөлт оруулах бол Засгийн газрын хуралдаанаар танилцуулан зөвшөөрөл авна.
Жич: Виз мэдүүлэгч нь дараахь асуулгын хуудасыг заавал бөглөх шаардлагатай.
Асуулгын хуудас
Овог нэр: ............................................................................Хүйс: □ эр □ эм
Төрсөн огноо: .............................................................................................................
Иргэншил: ...................................................................................................................
Паспортын дугаар: .....................................................................................................
Доорхи асуултанд хариулахдаа холбогдох нүдэнд тэмдэглэгээ хийнэ үү.
Асуулт 1:
Япон улс руу зорчихоос өмнө 14 хоногийн дотор доорх бүс нутгийн аль нэг рүү зорчсон эсэх?
□Зорчсон □Зорчоогүй
Асуулт 2:Виз гарсаны дараа Япон улсын хил нэвтрэхээс өмнө 14 хоногийн дотор доорх бүс нутгийн аль нэг рүү зорчих төлөвлөгөө байгаа эсэх?
□Төлөвлөж буй □Байхгүй
Бүгд Найрамдах Хятад Ард Улс | Хубэй муж, Зэжиан муж |
Бүгд Найрамдах Солонгос Улс | Тэгү хот /Умард Гёнсан, Чон дүүрэг, Гёнсан хот , Аньдун, Ёончон хот, Чилгүк хошуу , Ыйсон хошуу, Сoнжү хошуу, Гүньви хошуу |
Иран, Исламын Бүгд Найрамдах улс | Кум муж, Тегеран муж, Гилан муж |
Асуулга бөглөсөн огноо: ..................оны................ сарын ...............өдөр
Мэдүүлэгчийн гарын үсэг: ......................................................
※Асуулгын хуудсыг үнэн зөв бөглөөгүй тохиолдолд виз олгохоос татгалзах бөгөөд 6 сарын турш визний мэдүүлэг хүлээн авахгүй. Мөн виз олгосны дараа худал мэдээлэл өгсөн нь илэрсэн тохиолдолд визийг хүчингүй болгоно.
※Япон улсад нэвтрэх үед худал мэдүүлэг өгсөн тохиолдолд “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль”-ийн заалтад үндэслэн Япон улсад нэвтрүүлэхгүй. Япон улсад нэвтэрсний дараа худал мэдээлэл өгсөн нь илэрсэн тохиолдолд тус хуулийн дагуу 3 жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл 3 сая хүртэлх иенээр торгоно. Мөн Япон улсад оршин суух эрхийг хүчингүй болгох төдийгүй Япон улсаас албадан гаргах хүртэлх арга хэмжээг авах хууль эрх зүйн үндэслэл болно.