“Шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэх яаралтай тусламж хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа
2023/8/4

8 дугаар сарын 3-ны өдөр, Эрүүл Мэндийн Яамны зүгээс "Шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэх яаралтай тусламж хөтөлбөр"-ийн хаалтын үйл ажиллагааг Халдварт өвчин судлалын үндэсний төвд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.Байгалмаа, “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака болон Япон Улсын Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Ш.Кикүма нар оролцов.
Тус арга хэмжээний үеэр, Япон Улсаас өдийг хүртэл үзүүлж ирсэн тусламж дэмжлэгийн үр дүнг эргэн дурдаад, хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийтэд танилцуулан, ашиглалтын талаарх танилцуулгыг хийв.
Япон Улсын Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Ш.Кикүма, эдгээр буцалтгүй тусламж болон техникийн хамтын ажиллагааны төслүүдийн санхүүжилт нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, цаашдын халдварт өвчний тархалтын үед илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа уг арга хэмжээний үеэр илэрхийлэв.
“ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, Монгол Улсад нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь Япон Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд, вакцин хадгалах хөргөгч нь хөргөх чадвар сайтай, чичиргээнд тэсвэртэй, автомашины тамхины асаагуураас тог аван залгах боломжтой мөн хөдөө орон нутгийн эвдэрч муудсан зам дээр ч хэрэглэгдэх тул цаашдын халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд үр дүнтэйгээр ашиглагдана гэдэгт найдаж байна хэмээв.
*Ковидын тест, вакцины мэдээллийг бүртгэх зөөврийн компьютер, вакцин тээвэрлэх хөргүүртэй машин, вакцин тээвэрлэх ачааны машин, зөөврийн хөргөгч ба хөлдөөгч, тархвар судлалын дараалал тогтоогч төхөөрөмж, эмнэлгийн хог хаягдал хаях аюулгүй хайрцаг, уушигны үйл ажиллагааг шалгах төхөөрөмж зэрэг 760 сая иен бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.