Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Консерваторид зочлов

2024/10/21
1 Сонгодог найрал хөгжмийн анги
2 Үндэсний найрал хөгжмийн анги
   10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн удирдлагуудтай Монгол Улсын Консерваторид зочлов. Уг сургууль 1937 онд байгуулагдсан цагаас хойш хөгжим, бүжгийн олон мэргэжилтэнг бэлтгэж ирсэн төрийн өмчит урлагийн сургууль юм. Элчин сайд болон гэргийд Консерваторийн захирал Ц.Шаравцэрэн, уран сайхны удирдагч Ц.Пүрэвхүү нар сургуулиа танилцуулан хамт явсан бөгөөд энэ үеэр 2005 онд Япон Улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр олгосон хөгжмийн зэмсэгүүдийг одоог хүртэл үр бүтээлтэй ашиглаж байгаатай танилцлаа.
3 Бүжгийн анги
4 Консерватори, МЯНН-ийн удирдлагуудын хамт