Төгөлдөр хуур, хийлийн мастер сургалтын тайлан тоглолт болов

2026/5/25
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол Японы Урлагийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Т.Касахара
   5 дугаар сарын 21-ний өдөр, төгөлдөр хуур, хийлийн “Мастер сургалтын үр дүнгийн тайлан тоглолт”-ыг Монгол-Японы Урлагийн нийгэмлэг болон тус ЭСЯ хамтран Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.
   Монгол-Японы Урлагийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, төгөлдөр хуурч Т.Касахара, Сэнзокү Гакүэн хөгжмийн их сургуулийн багш, төгөлдөр хуурч К.Ажима, Мүсашино хөгжмийн их сургуулийн зочин профессор, хийлч С.Мизуно багш нар Японоос хүрэлцэн ирж, 2 өдрийн мастер хичээлийг удирдан явуулсан бөгөөд үүнд хамрагдсан хүүхдүүд тайлан тоглолтоо хийлээ. Энэ үеэр С.Мизуно болон К.Ажима багш нар ч уран бүтээлээсээ толилуулав. Тоглолтыг Монгол Улсын Консерваторийн удирдлага, багш нар, Монгол Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах тэргүүтэй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж шимтэн сонслоо.
   Элчин сайд М.Игавахара тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Ирэх 2027 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хөгжим, урлагийн салбар дахь хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрнэ хэмээн найдаж байна. Дуу хөгжим нь дэлхий ертөнцийг өөрчлөх агуу хүчтэй бөгөөд хэл, соёлоос үл хамааран нөхөрлөлийг бий болгодог. Өнөөдрийн та бүхний хөгжим Япон, Монголын ирээдүйг хөглөн эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон дурдлаа.
3 Хийлийн мастер сургалтанд хамрагдсан сурагчид С.Мизүно багшийн хамт
4 Төгөлдөр хуурын мастер сургалтанд хамрагдсан сурагчид К.Ажима багшийн хамт
5 Хөгжимдөж буй хийлч С.Мизүно болон төгөлдөр хуурч К.Ажима
6 Тоглолтоо сонирхуулсан хүүхдүүдийн хамт