Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглогдсон 30 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов
2023/2/5

2 дугаар сарын 3-ны өдөр, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Кояма Исао, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Монгол Улсын Байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглогдсон 30 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцов. Тус арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ болон Сангийн дэд сайд С.Мөнгөнцэцэг нар оролцсон бөгөөд тус 30 автомашиныг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өгөв. Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Кояма Исао, тус арга хэмжээний үеэр “Монгол Улсын цаашдын тогтвортой хөгжилд байгаль орчныг хамгаалах нь нэн чухал зүйл бөгөөд энэхүү тусламжийн үр дүнд дээрх 30 автомашин нь сав газрын захиргаад, тусгай хамгаалалттай газрын захиргаадад зүй зохистойгоор ашиглагдаж, Монгол орны гайхалтай үзэсгэлэнт байгаль ирээдүй хойч үед нь өвлөгдөн үлдэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн мэнлчилгээ дэвшүүлэв.
Тус төсөл нь 2018 оны 2 тэрбум төгрөг хүртэлх иений буцалтгүй тусламж болох “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Байгаль орчныг хамгаалах, сав газрын захиргаадад тоног төхөөрөмж нийлүүлэх замаар Монгол Улсын байгаль экологийг хамгаалах зорилготой юм.