Мархаахүүгийн Уламбадрах Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл хүртлээ
2019/11/5
10 сарын 31-ний өдөр, Элчин сайд М. Такаока Монголын телевизүүдийн форумын гүйцэтгэх захирал М. Уламбадрахад Элчин сайдын өргөмжлөлийг гардууллаа.
Элчин сайд М. Такаока баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэхдээ, М. Уламбадрах нь 1994 онд анх удаа Япон хэл сурахаар богино хугацааны сургалтанд хамрагдсанаасаа хойш Япон улсад 2 удаа суралцан. Тэрээр хэвлэл мэдээллээр дамжуулан Япон улсыг таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Мөн Монголын морин хуурын чуулгын дэмжин ажилладаг ТББ болох "Арт степ"-ийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Морин хуурын чуулгын Япон улсад хийх тоглолтыг зохион байгуулахад удаа дараа тусламж дэмжлэг үзүүлснээр дуу, хөгжмөөр дамжуулан Япон Монголын найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан алдар гавъяаг нь ийнхүү сайшаан урамшууллаа. М. Уламбадрах нь анх Япон улстай холбогдсон тухай өөрийн дурсамжууд болоод цаашдын зорилго мөрөөдлөө хуваалцан талархлаа илэрхийллээ.

![]() |
![]() |
|
Ёслолын ажиллагаанд оролцсон хүмүүстэй дурсгалын зураг авахуулав |
Элчин сайд М. Такаока баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв |
|
![]() |
![]() |
|
М. Уламбадрах Элчин сайд М. Такаокагийн хамт |
М. Уламбадрах өргөмжлөл хүртсэнийхээ дараа талархлаа илэрхийллээ |
|
![]() |
![]() |
|
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах хундаганы үг хэлэв | Төгөлдөр хуурч Э. Намуун, морин хуурч Н. Жигжиддорж нар баяр хүргэн ая дууны мэндчилгээ дэвшүүлэв |