Гадаад хэргийн сайдын өргөмжлөл

2022/12/26
1 Аюудайн Очир
2 Зундуйн Оюунбилэг
    12 дугаар сарын 26-ний өдөр Япон Улсын Гадаад хэргийн яамнаас Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын холбогдох хүмүүст Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах болсныг зарлав.
 
    Энэ удаа дараах дөрвөн хүнд өргөмжлөл гардуулах бөгөөд эдгээр эрхэмүүд нь хоёр орны хамтарсан судалгаа шинжилгээ, иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

 
  1. Аюудайн Очир (ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал асан)
      Түүхийн салбарт Япон улстай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийн хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
 
  1. Зундуйн Оюунбилэг (Монгол Улсын Сэргээн засварлалтын зөвлөх архитектор, БСШУЯ-ны Соёлын өв, музейн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн асан)
      Соёлын өвийг хадгалах, хамгаалах салбарт Япон улстай хамтран ажиллаж хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
 
  1. Хишигжавын Цогтбаатар (ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал)
      Палеонтологийн салбарт Япон улстай хамтарсан судалгаа хийн хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
 
  1. Батмөнхийн Цогтбаатар (ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг, лабораторийн Салбарын эрхлэгч)
      Түүх, археологиийн салбарт Япон улстай хамтарсан судалгаа явуулж хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
3 Хишигжавын Цогтбаатар
4 Батмөнхийн Цогтбаатар