Элчин сайд Х.Кобаяши “Сити” Их сургуультай танилцав
2022/4/18

4 дүгээр сарын 14-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт “СИТИ” Их сургуульд зочиллоо. Байгуулагдаад 24 жил үйл ажиллагаа явуулж буй тус хувийн их сургууль Бизнесийн, Гоо сайхны, Урлагийн зэрэг зургаан сургуулиас бүрдэж, одоогоор 1800 орчим оюутан суралцаж байна. Тус сургуулийн зүгээс олон улсын харилцааг онцгойлон анхаарч, шинэ технологи, соёлыг идэвхтэй нэвтрүүлж байгаатай Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт танилцав. “Сити” Их сургууль нь богино хугацааны эрчимжүүлсэн япон хэлний сургалтаас гадна сопрано дуучнаар амжилттай ажиллаж байсан Окүяма Юми багш дуулах урлагийн хичээл мөн заадаг. Шинэ төрлийн коронавирусын дэгдэлтээс өмнө олон япончууд уг сургуульд морин хуур тоглож сурахаар хичээллэдэг байсан зэрэг Японтой ойр харилцаатай сургуулийн нэг юм.
Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд “Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” давхар тохиож байгаа билээ. Энэ үеэр хоёр орны харилцааг ирээдүйд авч явах хүүхэд, залуучууд олон төрлийн хөтөлбөрөөр дамжуулан харилцаагаа улам гүнзгийрүүлэх боломжтойг онцолж, “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор /Ph D/ профессор Ц.Байгалмаа болон бусад холбогдох хүмүүстэй санал солилцов.