Чиба Технологийн их сургуулиас Монголын сургуулиудад iPad бэлэглэх ёслол болов
2026/9/29
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
Мэндчилгээ дэвшүүлж буй Чиба технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга О.Сэтокүма Осамү
9 дүгээр сарын 17-ны өдөр, Элчин сайдын өргөөнд Чиба Технологийн их сургуулиас Монголын сургуулиудад iPad бэлэглэх ёслол болов.
Чиба Технологийн их сургуулиас тус сургуульд хэрэглэж байсан 1,000 ширхэг iPad-ыг шинэчлэн, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс аймгууд болон Эрдэнэт, Улаанбаатар хотын нийт 40 сургуульд хандивлах боллоо.
Ёслолын арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Чиба технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Сэтокүма Осамү, тус сургуулийн зөвлөх бөгөөд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори нар оролцож, хандивлаж буй төхөөрөмжийг үр өгөөжтэй ашиглаж, тэгш хүртээмжтэй бөгөөд чанартай боловсрол олгохыг хүсэж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ, дижитал шилжилт нь дэлхий нийтэд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай асуудлын нэг бөгөөд энэхүү шинэчлэлд хамрагдах боломжгүй нэг ч хүүхдийг үл орхигдуулах боловсролын орчин бүрдүүлэхэд Чиба Технологийн их сургуулиас Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг нь томоохон түлхэц болно хэмээв.
3 дахь жилдээ хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл нийт 1,370 ширхэг iPad-ыг хандивлав.

Хандивын санамж бичигт гарын үсэг зурж буй нь
Дурсгалын зураг