Японы Засгийн Газрын Буцалтгүй тусламжаар “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав
2026/7/1
Гарын үсэг зурах ёслолын үеэр
Дурсгалын зураг
6 дугаар сарын 30-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан нар 980 сая иен хүртэлх санхүүжилт бүхий буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсад хорт хавдар зэрэг халдварт бус өвчний эсрэг арга хэмжээг бэхжүүлэх нь чухал зорилтын нэг болоод байна. Гэвч эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, мөн тоног төхөөрөмж элэгдэж хуучирснаас оношилгоо, эмчилгээг шуурхай үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөлд байгаа билээ. Ялангуяа, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь үндэсний хэмжээнд энэ чиглэлээр өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилдэг цорын ганц лавлагаа шатлалын эмнэлэг бөгөөд тус төвийн чадавхыг бэхжүүлэх нь Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бүхэлд нь сайжруулахад нэн чухал хувь нэмэр оруулах юм.
Энэхүү төсөл нь компьютер томографийн аппарат (CT), маммографийн төхөөрөмж, хэт авиан оношилгооны аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх замаар ХСҮТ-ийн хавдрын эрт илрүүлэг, эрт оношлогоо болон зохистой эмчилгээний тогтолцоог бэхжүүлэх зорилготой.
Мөн уг төсөл нь Монгол Улс дахь “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (UHC)-ыг нэмэгдүүлэх болон “Хүний аюулгүй байдал”-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд, түүнчлэн Япон, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.