Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам Элчин сайдын өргөөний дараах ажлын байранд нэг /1/ хүнийг сонгон шалгаруулж авна.
2018/8/13
- Ажлын ерөнхий агуулга
Элчин сайдын өргөөнд зочин хүлээн авах үйлчилгээ, түүний бэлтгэл ажил болон өргөөний эд ахуйг хариуцан, цэвэр цэмцгэр байдлыг хангах цэвэрлэгээ зэрэг үйлчилгээний ажил, үүрэг багтана. /Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллаж болно./ - Ажлын цаг
●Даваа-Баасан /Нийтийн баярын өдөр, бусад амралтын өдрүүдэд амарна./
●09:00-17:45 /Үдийн амралт 1 цаг, 12:00-14:00 хооронд аль нэг цагт амарч болно./ - < >Тавигдах шаардлага
●Монгол улсын иргэн
●Зочид буудал, ресторанд ажиллаж байсан туршлагатай, үйлчилгээний ажилд мэргэшсэн
●Япон эсвэл англи хэлний өдөр тутмын ярианы чадвартай
●Бие, сэтгэцийн хувьд эрүүл
●Япон, Монгол улс болон бусад улсад хэрэг зөрчилд холбогдож байгаагүй - Сонгон шалгаруулалт
/1/ Бичиг баримтын бүрдүүлэлт
/а/ Намтар /япон эсвэл англи хэлээр бэлдэх/ Анкетын маягт харгалзахгүй бөгөөд овог нэр, нас хүйс, төрсөн он сар өдөр, боловсролын байдал, ажил эрхэлсэн байдал, гэр бүлийн байдал, гэрийн хаяг зэргийг тодорхой бичихийн дээр 4смх3см хэмжээтэй цээж зургийг хавсаргасан байна.
/б/ Иргэний үнэмлэхний хуулбар
/в/ Сүүлд төгссөн сургуулийн диплом, үнэмлэхний хуулбар
/г/ Бусад эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
/2/ Бичиг баримт ирүүлэх хугацаа
8-р сарын 24-нөөс 27-ны/Баасан-Даваа/ 17:00 цаг хүртэл ЭСЯ-ны төв хаалганы Харуулын хэсэгт авчирч өгнө. /шуудангаар бичиг баримт хүлээн авахгүй./ - Сонгон шалгаруулалтын хуваарь
Ярилцах шалгалт: 8-р сарын 30-ний өдөр /Пүрэв/
●Ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн зөвхөн тэнцсэн шалгаруулагчидтай холбоо барьж, дараагийн шалгаруулалтын тухай дэлэгрэнгүй мэдэгдэнэ.
●Тэнцээгүй тохиолдолд тус яамнаас холбогдохгүйг анхаарна уу. - Ажилд орох хуваарь
2018 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ. - Холбогдох утас
Санхүүгийн хэлтэс, утас 320-777
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам