“Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол
2025/5/29

5 дугаар сарын 29-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгт 2023 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцов.
Уг төслийн хүрээнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, дотор засал (цонх, хаалга, тааз, хамар хана, гэрэлтүүлэг), цэвэр бохирын шугам болон дулааны шугамд засвар хийгдэж, эрүүл аюулгүй сургалтын орчин бүрдсэн юм.
Элчин сайд М.Игавахара тус цэцэрлэгийн багш ажиллагсад халуун дотноор угтаж авсны дараа хэлсэн мэндчилгээний үгэндээ хүүхэд багачууд эрүүл энх өсөн торниж, олон зүйлийг сурч мэдэхийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээцгээе хэмээн дурдав.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан Япон Улсын Засгийн газраас тус дүүрэгт үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлэхийн зэрэгцээ засварын ажил дуусч, хүүхэд багачуудад эрүүл аюулгүй таатай орчин бүрдсэнд баяртай байна хэмээв. 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Мөнгөнтуяа цэцэрлэгийн багш ажиллагсад болон хүүхэд багачуудад аюулгүй, ая тухтай сургалтын орчин бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлэв.
Мөн Элчин сайд М.Игавахара Засаг дарга Г.Жаргалсайхан хамтаар өнөөдрийн арга хэмжээг тохиолдуулан дурсгалын мод тарив.