Баянзүрх дүүрэг дэх Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байрны нээлтийн арга хэмжээнд оролцов
2026/3/13
Дурсгалын зураг
Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Кондо Түр хамгаалах байрны үйл ажиллагааг хариуцсан алба хаагчтай ярилцаж буй нь
2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Азийн хөгжлийн банкны тусламжаар баригдсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байрны нээлтийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Япон Улсын Элчин сайдын яам, төрийн болон бусад олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Энэхүү Түр хамгаалах байрны барилгыг Азийн хөгжлийн банкны зээлийн төслөөр барьсан бөгөөд Япон Улсын Засгийн газрын зүгээс “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан” (JFPR)-гаар дамжуулан тус байрны үйл ажиллагаанд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 480 сая орчим төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Тус байр нь Баянзүрх дүүрэгт олон улсын стандартын дагуу байгуулагдсан анхны цогц үйлчилгээ бүхий Түр хамгаалах байр гэдгээрээ онцлог ба 40 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай. Монгол Улс, Азийн хөгжлийн банк болон Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан энэхүү төв нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод аюулгүй бөгөөд хувийн нууцлал хангасан орчинд хамгаалалт, сэтгэлзүйн зөвлөгөө болон нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Кондо хэлсэн үгэндээ жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал хэвээр байгааг дурдаж, хохирогчдыг хамгаалах болон дэмжих тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тууштай манлайлал үзүүлэн ажиллаж ирсэн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкинд талархан хүндэтгэж байгаагаа илэрхийлэв. Мөн тус байрыг ашиглалтад оруулснаар хохирогчид аюулгүй орчинд тусламж дэмжлэг авч, амьдралаа сэргээн босгох эхний алхмаа хийхэд чухал түшиц болно гэдэгт найдаж байна хэмээв.
Япон Улс Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих чиглэлээр олон жилийн туршид дэмжлэг үзүүлж ирсэн. Цаашид ч хүчирхийллээс ангид нийгмийг цогцлоохын төлөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг дэмжих тогтолцоог бэхжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улс болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.