Элчин сайд М.Игавахара Монгол-Японы бизнес форумд оролцов

2024/8/20
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол Улсаас Японд суугаа Элчин сайд Б.Баярсайхан
 8-р сарын 19-ны өдөр Элчин сайд М.Игавахара Улаанбаатар зочид буудалд болсон "Монгол-Японы олон улсын бизнес, инновацын форум"-д оролцов.
 Энэхүү форум нь 2022 онд тохиосон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан анхлан зохион байгуулагдсанаас хойш өдгөө гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ жилийн голчлох сэдэв болох “Аж үйлдвэрийг төрөлжүүлэх” хүрээнд худалдаа, мэдээллийн технологи ба инноваци, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг уул уурхайн салбараас ангид, өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хоёр улсын эдийн засгийн холбогдох төлөөлөл бүхий 500 гаруй оролцогчид хүрэлцэн ирлээ.
 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ “Монгол-Японы бизнес форумыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах явдал нь эдийн засгийн солилцоо төдийгүй Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх цаашлаад уг салбарын хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх хөшүүргэ болно гэсэн хүлээлттэй байна'' гэдгийг онцлон дурдав.
3 Бизнес форумын танхимд
4 Ярилцлага өгч буй Элчин сайд М.Игавахара