Монгол-Японы Бизнес Форум 2023

2023/8/25
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Дурсгалын зураг
   8 дугаар сарын 18-ны өдөр, “ЖАЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг хамтран “Монгол-Японы бизнес форум 2023” арга хэмжээг зохион байгууллаа.
   Элчин сайд Х.Кобаяши тус арга хэмжээний нээлтийн үеэр “Энэ форумаар дамжуулан хоёр орны аж ахуйн нэгжүүд Монголын шилдэг боловсон хүчнийг ашиглах, Япон Монгол хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэх, Монголд хөрөнгө оруулалт хийх болон Монголоос Японд хөрөнгө оруулалт хийх зэрэг олон боломжуудын талаар илэн далангүй санал бодлоо солилцож, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Мөн Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамны зүгээс ч хоёр орны хоорондын бизнесийн орчныг хөгжүүлэхийн тулд илүү санаачилга гарган ажиллах болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.
   Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, энэхүү форумын үеэр, экспортыг дэмжих, мэдээлэл харилцаа, дижитал технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инноваци зэрэг хоёр орны хооронд цаашид хөгжих магадлалтай бизнесийн талаар илтгэл танилцуулснаас гадна, “ЖАЙКА” болон Монголын холбогдох яамны хооронд “Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдав.
   2022 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы бизнес форум”-ыг зохион байгуулсан бөгөөд энэ удаа хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.