Булган аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2024/2/20

2 дугаар сарын 19-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Булган аймгийн Булган сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурав.
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Аймгийн ирээдүй болох хүүхдүүд, залуучуудад дэмжлэг үзүүлсэн Япон Улсын ард иргэдэд талархал илэрхийлье” гэж хэлэв.
Уг төслийн хүрээнд Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн засварын ажил хийгдэх юм. Үүнд: хичээлийн байрны гадна фасад, дотор засал (шал, хана, тааз, хаалга), цэвэр, бохирын шугам, ариун цэвэр, шүршүүрийн өрөө, цахилгааны (цахилгааны самбар, аваарын гэрэл, анги танхимын гэрэлтүүлэг, залгуур, унтраалга) засвар, галын дохиолол суурилуулах г.м ажил хийгдсэнээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, нийгэмд хэрэгцээтэй ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 601 дэх, Булган аймагт хэрэгжих 19 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244,084 ам.доллар юм.