Япон Улсын Засгийн газрын 2025 оны намрын Гадаад иргэнд олгодог одонг Монгол Японы Соёлын Харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн, доктор Ж.Баатарцогтод гардуулав

2026/2/17
1 Элчин сайд М.Игавахара болон доктор Ж.Баатарцогт
2 Дурсгалын зураг
 2 дугаар сарын 2-ны өдөр, Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэнд олгодог одонг Монгол Японы Соёлын Харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн, доктор Ж.Баатарцогтод гардуулах ёслолын арга хэмжээ болов.

Одон: “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон
Гавьяа: Япон Улс, Монгол Улсын хооронд соёл, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, харилцан
ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

 Элчин сайд М.Игавахара мэндчилгээний үгэндээ “Доктор Ж.Баатарцогт нь Монгол, Япон хоёр улсын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Монгол Японы Соёлын Харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэг”-ийг байгуулж, өөрийн хөгжим, тайз дэлгэцийн урлагийн талаарх гүнзгий мэдлэг, өргөн хүрээний харилцаа холбоогоо ашиглан олон арга хэмжээг төлөвлөн, зохион байгуулж ирсэн нь өнөөгийн хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх үндэс суурь болсон юм” хэмээв. Мөн 2025 оны 7 дугаар сард Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр, Элчин сайдын яамны өргөөнд доктор Ж.Баатарцогт Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатантай халуун дотно яриа өрнүүлснийг онцлон дурдаад, одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.