"Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улс Япон Улсын засгийн газрын хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурав
2024/12/11

12 дугаар сарын 11-ний өдөр, Монгол Улсын Батлан хамгаалах яаманд Элчин сайд М. Игавахара болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт нар "Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улс Япон Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээр нь 2022 онд гаргасан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх асуудал бодит ажил хэрэг болж, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа, солилцоог улам хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Гарын үсэг зурсны дараа Элчин сайд М. Игавахара, Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт нар уулзалт хийж өнөөг хүртэлх Япон Улс, Монгол Улсын батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа, солилцоо болон цаашдын хөгжлийн тухай өргөн хүрээнд санал бодлоо солилцов.