Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Японы хөлөгт тоглоомын фестиваль”

2022/5/5
    4 дүгээр сарын 30-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдсан “Японы хөлөгт тоглоомын фестиваль”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Уг арга хэмжээ нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр болсон тэмцээнд Го даам, Шёоги шатар, Отелло, Гомокү Нарабэ зэрэг хөлөгт тоглоомоор хичээллэдэг 100 орчим хүүхэд, багачууд оюун ухаанаа сорьсон.
  
    Элчин сайд Х.Кобаяши хэлсэн мэндчилгээндээ “Хэл нэвтрэлцэхгүй ч ямар ч хүн тоглох боломжтой эдгээр хөлөгт тоглоом нь өнөөг хүртэлх хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг болж ирсэн бөгөөд цаашид ч хүүхэд, залуучуудын харилцааг хөгжүүлэх сайхан боломж болно хэмээн найдаж байна” хэмээв.
 
    Мөн тэмцээний ялагчдыг төрөл тус бүрээр тодруулсан байна. /Гомокү Нарабэ тоглоомыг танилцуулах сургалт хийсэн/
         
  1. Го даам                                  Ц.Маргад
  2. Шёоги шатар                         А.Мөнх-Эрдэнэ
  3. Отелло хөлөгт тоглоом          Б.Эрдэнэсувд      /Насанд хүрэгчдийн ангилалд/
  4. Отелло хөлөгт тоглоом          Э.Нарантуяа       /Дунд насны ангилалд/
  5. Отелло хөлөгт тоглоом          У.Номин-Эрдэнэ /Бага насны ангилалд/
1 Холбогдох хүмүүсийн хамт
2 Тэмцээн зохион байгуулагч Д.Төмөрбаатарын хамт
Элчин сайд Х.Кобаяши тус арга хэмжээний үеэр
3 Нээлтийн мэндчилгээ дэвшүүлж буй нь
4 Го даам тоглож буй нь
5 Шёоги
6 Отелло