Элчин сайд М.Игавахара Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн 30 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов
2024/12/23

12 дугаар сарын 20-ний өдөр Элчин сайд М.Игавахара ШУТИС-д зохион байгуулагдсан Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн 30 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
“Бичээс” төсөл нь Япон, Монгол хоёр орны түүх, археологийн салбарын олон жилийн түүхэн хамтын ажиллагааны бэлгэдэл бөгөөд судалгааны үр дүн өндөртэй эрдэм шинжилгээний чухал солилцооны нэг юм.
Төслийн 30 жилийн ойд зориулсан дээрх хуралд япон, монгол олон судлаачид эрдэм шинжилгээнийхээ тайлан, судалгааг танилцуулан олон жил уг төслийн монгол талын удирдагчаар ажилласан эрдэмтэн, багш А.Очир агсны дурсгалыг хүндэтгэлээ.