Баянхонгор аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”
2021/3/25

3 дугаар сарын 23-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар цахим уулзалт хийн Япон Улсын Засгийн газрын 2020 оны Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөг хүртэл Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүд болон өнөөдрийн дотуур байрны засварын төслийг дэмжин, хамтран ажиллаж байгаа Япон улс болон Японы ард түмэнд талархлаа илэрхийлээд цаашид тус аймгийн аялал жуулчлалын нөөц баялагийг ашиглан Японтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Энэ удаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны иж бүрэн засвар хийж, дотуур байранд амьдрах нөхцөл сайжирснаар тухайн орон нутгийн боловсролын салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.