Баянхонгор аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/4/18
3 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн төсөл болон Баянцагаан сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Такаока болон Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар гарын үсэг зурлаа.
Энэ удаад 2 сургуулийн дотуур байранд өргөтгөл болон засварын ажил тус тус хийгдэнэ. Баян-Өндөр сумын бага дунд сургууль нь 1983 онд байгуулагдснаас хойш их засвар хийгээгүйн улмаас элэгдэж хуучирч борооны дусаал гоожих зэрэг асуудал үүссэн дотуур байрны гал тогоо болон хоолны танхимыг шинээр барьж байгуулах болно. Мөн Баянцагаан сумын бүрэн дунд сургууль нь 1981 оноос хойш их засвар хийгээгүйн улмаас цонх , шал болон гадна хана элэгдэж хуучирсан бөгөөд тэр дундаа өвлийн улиралд хүйтэн салхи сийгэх зэргээр амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа тул уг дотуур байрны засварыг хийх болсон.
Гарын үсэг зурах ёслолын дараа Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч багачуудаас бүрдсэн угталтын арга хэмжээг тус аймгийн төв талбайд өргөн дэлгэр зохион байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурав

Аймгийн төв талбай дахь угталтын арга хэмжээ