Элчин сайд М.Игавахара Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд зочлон мод тарив

2025/4/29
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Экологийн боловсрол олгох танхимтай танилцав
   4 дүгээр сарын 26-ний өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг үзэж танилцан, Баянгол дүүрэг болон Монгол-Японы найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан мод тарих ёслолд оролцов.
   Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэн нь дүүргийн иргэдийг байгальтай ойр байлгах, байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцох боломжийг олгож байна.
   Мод тарих ёслолд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Сандуй, Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Г.Мөнхсайхан болон хоёр орны холбогдох хүмүүс оролцон, тус хүрээлэнд байгуулсан “Монгол Японы найрамдлын төгөл”-д мод тарьсан бөгөөд тарьсан модод өндөр болж өсөж ургахын хэрээр хоёр орны харилцаа ч улам хөгжихийг билэгдэн ерөөв.
3 Хүлэмжийн үйл ажиллагаатай танилцав
4 Дурсгалын зураг татуулав