Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан гаргасан дурсгалын зоосны нээлтийн ёслол болов
2022/11/8
11 дүгээр сарын 7-ны өдөр, Монголбанканд Япон Улс, Монгол Улсын хооронд мөн Австралийн Холбооны Улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дурсгалын зоос/ялтсан мөнгөн дэвсгэрт/ гаргасан нээлтийн ёслолыг хамтран зохион байгуулав.
Тус ёслолын үеэр Элчин сайд Х.Кобаяши дурсгалын зоосны загварын талаар “Үндэсний хувцсаа өмсөн, гар гараасаа хөтлөлцсөн хоёр орны хүүхдүүдийн зурагт Япон болон Монгол орны найрсаг харилцаа хүүхэд, багачуудад залгамжлагдан, улам бүр хөгжин дэвжих хүслийг шингээсэн” хэмээн онцлов.
Тус ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смит, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг /УИХ дахь Монгол-Японы болон Монгол-Австралийн Парламентын бүлгийн гишүүн/ нар оролцож, дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гаргасанд баяр хүргэв.
Япон болон Австрали нь чухал түнш улсууд бөгөөд Монголын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлдэг. Өнөөдөр ч Монголбанканд Япон болоод Австралид суралцсан төгсөгчид амжилттай ажиллаж байна.
Дурсгалын зоос бүхий ялтсан мөнгөн дэвсгэртийг Монголбанкны дурсгалын зоосны тусгай хуудаст (https://coin.mongolbank.mn/)удахгүй оруулах бөгөөд бэлэн болмогц худалдаанд гаргахаар зэхэж байна.