Элчин сайд М.Игавахара агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээнд оролцлоо
2024/3/25

3 сарын 22-ны өдөр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны Олон Улсын Сансрын Бөмбөлгийн Чуулга уулзалтын хүрээнд Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв (MARSA)-с зохион байгуулсан стратосферт агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайд Н.Учрал нар оролцлоо.
Монгол улс нь агаарын бөмбөлөг хөөргөх туршилт хийхэд тохиромжтой өргөргийн дагуу баруунаас зүүн тийш сунан тогтсон байршилд байдаг ба дараах давуу талтай юм:
1. Агаарын бөмбөлөг дээр ажиглалтын төхөөрөмжийг суурилуулж өндрөөс судалгаа хийх боломжтой.
2. Пуужинтай харьцуулахад хөөргөх зардал бага, байгаль орчинд ээлтэй.
3. Дэд бүтцийн хангамж муу бүс нутагт холбооны төхөөрөмж суурилуулж бие даасан дэд бүтэц үүсгэх боломжтой.
4. Агаарын бөмбөлөгт тусгай мэдрэгч суурилуулан агаарын бохирдлын индекс, бохирдуулагчийн хэмжээг тодорхойлон, агаарын чанарыг бодитойгоор үнэлэх боломжтой.
5. Сансрын аялал жуулчлалд ашиглах талаар мөн судалж байна.
Түүнчлэн Ангараг гарагийн гадаргын агаарын даралттай дүйцэхүйц стратосфер болон Монголын говь цөлийн хүрээлэн буй орчныг ашигласнаар Ангараг гарагтай төстэй орчинд нислэг болон аэродинамик туршилтыг зардал багатайгаар симуляци хийх боломжтой юм.
Энэхүү арга хэмжээг Цахим хөгжил харилцаа холбооны яам, Чибагийн технологийн их сургууль, ШУТИС-н Коосэн, Монгол Коосэн нар хамтран зохион байгуулж Япон Улсаас Вакаяма их сургууль, Кагава Коосэн, Кюүшю их сургуулийн судлаач, оюутнууд оролцлоо.
Манай facebook хуудаснаас бөмбөлгийг хөөргөж буй бичлэгийг үзэх боломжтой.