Элчин сайд М.Игавахара “Багануур” ХК-ийн 45 жилийн ойн арга хэмжээнд оролцож, 142-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав
2024/1/5

12 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайд М.Игавахара “Багануур” Хувьцаат Компани үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, олон жил Монгол Улсын эдийн засгийг тэтгэж, нүүрс олборлолтыг тасралтгүй үргэлжлүүлж ирсэн уурхайчдад баяр хүргэлээ.
Арга хэмжээний дараа Элчин сайд М.Игавахара Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгт зочилж хүүхдүүд эрүүл, аюулгүй сургалтын орчинд өсөж байгаатай танилцав. Тус цэцэрлэгт 2022 оны 10 дугаар сард Япон Улсын Элчин сайдын яамнаас ”Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд (санхүүжилтийн дээд хязгаар 148,043 ам.доллар) гадна дотор засал, модон хаалга, цонх солих, цахилгааны утас засварлах зэрэг ажлууд хийгдсэн юм.