Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож, Багануурын уурхайтай танилцав

2022/10/5
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
      10 дугаар сарын 2-ны өдөр “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ тус дүүрэгт зохион байгуулагдаж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар оролцов.
      Уг төслийн хүрээнд Багануур дүүргийн 142-р цэцэрлэгт гадна дотор засал, модон хаалга, цонх солих, цахилгааны утаснуудыг засварлах зэрэг их засварын ажил хийгдэж, тус цэцэрлэгийн хүүхдүүд болон багш ажилчид эрүүл, аюулгүй сургалтын орчинтой боллоо. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, өнөөг хүртэл хэсэгчилсэн засвар л хийж байсан боловч нэг ч удаа их засварын ажил хийх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ удаа хүүхэд багачуудад тохиромжтой суралцах орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд тус дүүргийн иргэдийг төлөөлж мөн хувийн зүгээсээ Япон Улсын ард түмэн болон Засгийн газарт гүн талархаж буйгаа илэрхийллээ.
      Энэхүү буцалтгүй тусламжийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 148,043 ам.доллар буюу 421,850,000 орчим төгрөг болно.
      Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш 32 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод 43,931,784 ам.долларын нийт 582 төслийг Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна.
3 Бэлтгэл бүлгийн ангитай танилцаж буй байдал
4 Дурсгалын зураг
5 Дурсгалын зураг
6 Багануурын уурхайн музейг үзэж буй Элчин сайд Х.Кобаяши
      Мөн тус өдөр Элчин сайд Х.Кобаяши Багануурын уурхайг үзэж, үйл ажиллагаатай нь танилцлаа.  Багануур ХК нь 1978 онд байгуулагдсан ба жилд 400 сая тонн хүрэн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 60%-ийг хангадаг. Багануурын нүүрсний уурхайн бүтээн байгуулалтанд зориулж Япон Улс 1996 болон 1997 онуудад төслийн хөнгөлөлттэй зээл олгож байсан юм. Түүнчлэн 2021 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр 13 ширхэг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр уурхайн хүчин чадал нэмэгдсэн байна.
7 Япон Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан нүүрс бутлан ачих технологийн дамжлага
8 Нүүрс олборлолтын талбай дээр Гүйцэтгэх захирал Түвшинжаргалын тайлбарыг сонсож буй Элчин сайд Х.Кобаяши