Элчин сайд М.Игавахара “Баавгай болохсон” киноны тусгай үзвэрт оролцов

2024/1/24
1 Найруулагч болон жүжигчид нарын хамт
2 Найруулагч, продюсер нарын хамт
   Элчин сайд М.Игавахара 1 дүгээр сарын 20-ны өдөр Зайсан Хилл цогцолборын Prime Cineplex кинотеатрт болсон “Баавгай болохсон” /If only I could hibernate/ уран сайхны киноны тусгай үзвэрт оролцлоо. 
   Уг кино нь 2023 оны Канны кино наадмын “Un Certain Regard” төрөлд шалгарсан анхны монгол кино бөгөөд 24 дэх удаагийн TOKYO FILMEX олон улсын наадмаас шүүгчдийн тусгай шагнал, үзэгчдийн шагналыг мөн хүртжээ. Монгол хүүхдүүдийн өмнө тулгарч буй бэрхшээлийг бодитоор харуулснаараа онцлог бөгөөд энэхүү бүтээл олон улсад өндрөөр үнэлэгдээд байна.
   Элчин сайд М.Игавахара Японд суралцсан найруулагч П.Золжаргал болон хамтран ажилласан продюсер С.Батхишиг нарыг урам өгч сайшаан, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүслээ.