2025 оны намрын Гадаад иргэнд одон олгох тухай
2025/11/3
2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, Япон Улсын Засгийн газраас 2025 оны намрын одон гардуулах Гадаадын иргэдийн нэрсийг зарлалаа. Монгол Улсаас уг одонг Жигжиджавын Баатарцогт хүртэхээр болов.
Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн, профессор Жигжиджавын Баатарцогт нь 1997 онд Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийг байгуулснаас хойш 28 жилийн турш Япон-Монгол хоорондын соёл, урлаг, эрдэм шинжилгээний салбар дахь арга хэмжээ, үйл ажиллагаануудыг идэвхтэйгээр зохион байгуулж ирсэн билээ.
Түүний тууштай идэвх оролцоо, хүчин чармайлт нь өнөөдрийн Япон, Монголын харилцан ойлголцлын үндэс суурийг тавихад түлхэц болохын зэрэгцээ хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон
Оруулсан хувь нэмэр: Япон, Монгол хоёр орны хоорондын соёл, урлагийн салбар дах солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.