Элчин сайд М.Игавахара гэргийн хамт “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-т зочлов
2026/3/30
Элчин сайд М.Игавахара цэнхэр автобустай танилцав
Дурсгалын зураг
3 дугаар сарын 17-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар хотын “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-т зочлов. Энэ үеэр 1994 оноос 1995 онд Япон Улсын буцатлгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нийлүүлсэн, Монголын ард түмэнд “цэнхэр автобус” гэдэг нэршлээрээ танигдсан автобус болон одоо ч ашиглагдаж буй автобусны гарааш, засвар үйлчилгээний станцтай танилцлаа. Монголын талаас Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын захирал Б.Хуягбаатар, Монгол-Японы Найрамлын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Сандуй болон тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагва нар оролцов.
Элчин сайд М.Игавахара дэвшүүлсэн мэндчилгээндээ 30 орчим жилийн өмнө нийлүүлэгдсэн тоног төхөөрмжүүд “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын хамт олны хичээл зүтгэлийн хүчинд маш сайн арчилгаа тордогоотой ашиглагдаж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид ч хүн хоорондын харилцаа холбоог нандигнан, найрамдал, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна хэмээв.