Элчин сайд Х.Кобаяши Токиогийн Олимпод оролцох тамирчдыг үдэв

2021/7/21
Монгол Улсын тамирчидтай дурсгалын зураг авхуулав
Элчин сайд Х.Кобаяши Монголын тамирчдад урам зориг өгч, мэндчилгээ дэвшүүлэв
 Элчин сайд Х.Кобаяши 7 дугаар сарын 21-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулагдсан Токиогийн Олимпод оролцох Монголын тамирчдыг үдэх ёслолд оролцлоо.
 Элчин сайд Х.Кобаяши тамирчдад хандан “Монгол Улсын нэр хүнд, Монголын ард түмний итгэл найдварыг үүрч яваа та бүхэн КОВИД-19-ийн хүндхэн нөхцөл байдлыг даван туулж, дэлхийн хүмүүст урам зориг өгч, сэтгэлийг нь хөдөлгөж чадна гэдэгт найдаж байна” хэмээн дурдаад, хүч чадлаа бүрэн дайчилж амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.