Монгол Улсын Шинжлэх ухааны академид ном хүлээлгэн өгөх ёслол

2021/9/3
as1
as2
     9 дүгээр сарын 2-ны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны академид ном хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Япон орны талаархи 32 нэр, төрөл бүхий номыг Япон сан (NIPPON FOUNDATION)-гийн дэмжлэгтэйгээр Японы Шинжлэх ухааны нийгэмлэгээс хандивлаж байгаа бөгөөд эдгээр номыг Монголын ШУА-ийн судалгааны хүрээлэнгийн номын сан болон Япон судлалын танхимд ашиглах юм.
     Элчин сайд Х.Кобаяши эдгээр ном товхимол нь зөвхөн Япон судлаачидаар зогсохгүй бусад салбарын хүмүүсийн судалгааны ажлаа гүнзгийрүүлэхэд чухал нэг алхам болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв.
     Уг ёслолын арга хэмжээнд Монголын ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, тус академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга доктор Н. Навчцэцэг болоод Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б. Сэржав нар оролцлоо.