Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтын элсэлтийн ёслол болов

2025/10/24
1
   10 дугаар сарын 23-ны өдөр Нагояагийн их сургуулийн Азийн Cателит кампус институтийн (ASCI) оюутан элсүүлэх ёслол Улаанбаатар хотноо боллоо.
   Азийн Сателит кампус институт нь докторын зэрэг горилж буй төрийн албан хаагч, үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаачдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тэд удаан хугацаанд ажлын байраа орхилгүйгээр эх орондоо ажиллангаа докторын зэрэг хамгаалах боломжийг олгодог. Энэ жил байгаль орчин, хууль эрх зүйн чиглэлээр 3 оюутан дээрх институтад элсэн суралцахаар болжээ.