“Үзэсгэлэнт шавар эдлэл-Урлагийн гүүр” үзэсгэлэнгийн нээлт болов

2025/6/3
1 Үзмэрт тавигдсан бүтээлийг үзэж буй нь
2 Японы олон улсын урлагийн харилцааг дэмжих холбооны тэргүүн М.Шичигийн хамт
   5 дугаар сарын 31-ний өдөр Японы олон улсын урлагийн харилцааг дэмжих холбооноос зохион байгуулж буй “Үзэсгэлэнт шавар эдлэл-Урлагийн гүүр” нэртэй үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан үндэсний музейд боллоо.
   Элчин сайд М.Игавахара гэргийн хамт вааран хавтан урлалыг үзэж сонирхохын хамт Япон, Монгол хоёр орны урлагийн солилцоо улам өргөжин хөгжихийг хүсэн Японоос ирсэн уран бүтээлчид, монголын холбогдох хүмүүстэй уулзаж яриа өрнүүллээ.