“Хязгааргүй чулуун цуурай буюу “Кёозон-ха” Куранүки Торүн ертөнц” үзэсгэлэнгийн нээлт болов

2025/9/22
1 Күранүки Торү болон Дэд тэргүүн К.Кондо нар
2 Дэд тэргүүн К.Кондо мэндчилгээ дэвшүүлэв
   9 дүгээр сарын 20-ны өдөр Японы K-Veritas компаниас зохион байгуулж, Чингис Хаан Үндэсний музей болон Японы ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцсон “Хязгааргүй чулуун цуурай буюу “Кёозон-ха” Күранүки Торүн ертөнц” үзэсгэлэн Чингис Хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
   Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо тус нээлтэд оролцож баяр хүргэлээ. Тэрээр тус үзэсгэлэнг Япон, Монголын соёлын солилцоог өргөжүүлж, хоёр орны иргэд хоорондын соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх завшаан болохыг хүсэн ерөөж, Күранүки гуайн Монголд байх хугацаандаа хүн, байгаль, түүхийн уялдаа холбоог гүн гүнзгий судалж туурвисан 95 бүтээлийг үзэж сонирхон, холбогдох хүмүүстэй яриа өрнүүллээ.
   Үзэсгэлэн Чингис Хаан Үндэсний музейн 1 давхрын танхимд 10 дугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэнэ.
3 K-Veritas компанийн төлөөлөл Таками Юичи
4 Albion Art компанийн төлөөлөл Арикава Казүми