Архангай аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2018/4/5
   2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны засварын төсөл” ийн гэрээнд Япон улсын Элчин сайд М.Такаока болон Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар гарын үсэг зурав.Тус дотуур байранд 150 сурагчид хамрагддаг ба энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй орчинд амьдран өвлийн хүйтнийг ч ажралгүй өнгөрүүлэх боломжтой болох юм.
   Мөн түүнчлэн, Элчин сайд М.Такаока 2015 онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд барилгын өргөтгөлийн ажил хийгдсэн тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургууль болон тус аймагт ажиллаж буй Япон улсын ЖАЙКА-ийн Далайн чанад дахь залуу сайн дурын гишүүдийн ажилтай тус тус танилцав.


Элчин сайд М.Такаока, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар
төслийн гэрээнд гарын үсэг зурав


Элчин сайд М.Такаока, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан
(Элчин сайдын зүүн гар талд) болон Архангай аймгийн холбогдох албан хаагчид


Төсөл хэрэгжих Тариат сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны өмнө
аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болон сурагчдын хамт


Эрдэнэбулган сумын 3 дугаар сургууль


ЖАЙКА-ийн сайн дурын ажилтан Ёшиногийн ажилладаг
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт