Архангай аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2019/4/18
a Гарын үсэг зурав
a Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлэг
     3 сарын 15-ны өдөр Элчин сайд М.Такаока болон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлэгийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
     Энэ удаагийн төслийн хүрээнд 1930 онд байгуулагдсан нутгийн ард иргэдэд нэн чухал шаардлагатай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн засвар хийгдэнэ. Уг эмнэлэг нь урт удаан эдэлгээний улмаас цонх, хаалга, дотор засал, цахилгаан болон цэвэр бохир усны шугам муудаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлж байв. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр жилд дундажаар амбулатороор үйлчлүүлдэг 100,000 гаруй хүн, хэвтэж эмчлүүлэгдэг 9000 гаруй хүн болон 300 орчим эмч ажилчидад таатай орчин бүрдэх болно.
     Гарын үсэг зурах ёслолд Япон улсаас тус аймагт ажиллаж буй Жайка олон улсын байгууллагын сайн дурын 2 гишүүд оролцлоо. Үүний нэг ажилтан нь тус нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа билээ.
a Эмтэрч муудсан модон хүрээтэй цонх