АНУ-ын цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс байсан Такэшима

2019/1/9


  1.             Манай улс эзлэгдсэн хэвээр байсан 1951 оны 7 дугаар сард Холбоотны хүчний дээд  командлагч No.2160 санамж бичиг (SCAPIN)-т үндэслэн Такэшимаг АНУ-ын цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүсээр нэрлэв.

  2.              Сан-Францискогийн Энхийн гэрээ хүчин төгөлдөр болсны дараа буюу 1952 оны 7 дугаар сард АНУ-ын цэрэг Такэшимаг бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс хэвээр нь үргэлжлүүлэн ашиглах хүсэлтийг хүлээн авч, Япон, АНУ-ын Захиргааны хэлэлцээр (Жич: Уг хэлэлцээр нь Япон, АНУ-ын Аюулгүй байдлын хуучин гэрээнд тулгуурласан. Одоогийн “Япон, АНУ-ын Статусын тухай хэлэлцээр” үүнийг орлож байна)-т үндэслэн уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Япон, АНУ-ын зөвлөлдөх байгууллага болох Хамтарсан хороо нь Япон дахь АНУ-ын цэргийн ашиглах цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүсийн нэгээр Такэшимаг тодорхойлохын хамт ГХЯ энэ тухай нийтэд зарлан мэдэгдсэн.

  3.             Гэхдээ орон нутгийн иргэд Такэшима арал орчмын далайн бүсэд далайн арслан авлах, хясаа болон далайн замаг түүхийг ихэд хүссэн, мөн АНУ-ын цэрэг тухайн жилийн өвлөөс Такэшима арлыг цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс болгон ашиглахаа зогсоосон зэргээс үүдэн 1953 оны 3 дугаар сард Хамтарсан хорооноос уг арлыг цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүсээс хасах шийдвэр гаргасан.

  4.              Япон, АНУ-ын Захиргааны хэлэлцээрт Хамтарсан хороо нь “Японд байрлах байгууламж, бүс нутгийг шийдэх асуудлаар хэлэлцэх байгууллагын хувиар үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Иймээс Такэшимагийн талаар Хамтарсан хороо хэлэлцэж, мөн Япон дахь АНУ-ын цэргийн ашиглах бүс нутаг хэмээн шийдвэрлэсэн нь бүх талаараа Такэшима нь Япон улсын нутаг дэвсгэр гэдгийг илтгэж буй хэрэг юм.
 
 
  https://www.mofa.go.jp/files/000092376.jpg
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


▲ АНУ-ын цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс болгох заавар (Төрийн мэдээлэл)

 
АНУ-ын цэргийн бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс болгох заавар (Төрийн мэдээлэл) (PDF)