2020 оны Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд, Монгол Улсад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв.
2023/7/7
7 дугаар сарын 7-ны өдөр, 2020 оны Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 24 түргэн тусламжийн машиныг Монгол Улсын засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ Халдварт өвчин судлалын үндэсний төв дотор зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд, Элчин сайд Х.Кобаяши, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар оролцов. Тус 24 түргэн тусламжийн машиныг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон 21 аймгийн Эрүүл мэндийн газарт эдгээр машин нь хуваарилагдах юм байна.
Элчин сайд Х.Кобаяши, энэ удаагийн тусламж нь Монголын ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа илэрхийлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд (1 тэрбум хүртэлх иений буцалтгүй тусламж) түргэн тусламжийн машин, эмнэлгийн ор, рентгений тоног төхөөрөмж, хэт авианы сканнер зэргийг Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газарт нийлүүлж, Монгол Улсын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.