Элчин сайд Х.Кобаяши Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав

2020/8/17
1
 8 дугаар сарын 13-ны өдөр, Төрийн ордонд Элчин сайд Х.Кобаяши Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын гишүүнээр болон Ерөнхий сайдаар дахин сонгогдсонд баяр хүргэв. Талууд COVID-19 халдварт өвчинтэй холбогдуулан эдийн засгийн дэмжлэг болон иргэд харилцан зорчих асуудал, мөн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал, Монгол-Японы эмнэлэг зэрэг хоёр орны хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.