Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамтаар нас барсан япон иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөв

2020/8/18
1 Элчин сайд Х. Кобаяши гэргийн хамт дурсгалын хөшөөний өмнө.
2 Элчин сайд Х. Кобаяши гэргийн хамтаар дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
 8 дугаар сарын 15-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамтаар Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь япон иргэдийн дурсгалын цогцолборт зочлов. Элчин сайд дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, дайны дараа эх орондоо буцаж чадалгүй Монголд амь үрэгдсэн Япон иргэдээ эмгэнэн дурсаж хүндэтгэл илэрхийлэв.
  Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэг Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалан хамгаалж байдаг билээ.
3 Элчин сайд Х. Кобаяши болон түүний гэргий “Япон цэргийн цогцолбор”-ын менежер Ч.Гантогтохын хамт