Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй уулзав

2020/7/29
a
 7 дугаар сарын 27-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй уулзан дэд сайдаар томилогдсонд нь баяр хүргэхийн хамт Япон, Монголын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн өнөөгийн байдал болоод цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.