Элчин сайд М.Игавахара Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзав

2025/2/20
1
   2 дугаар сарын 18-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзлаа. Энэ үеэр Япон Улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгох шийдвэр гарсантай холбогдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөх төсөл болон “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийг үргэлжлүүлэх, үүнд иений хөнгөлөлттэй зээлийг ашиглах боломжийг судлах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцов.