Элчин сайд М.Игавахара Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзав

2024/10/10
1
   10 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзав.
   Уулзалтын эхэнд Элчин сайд М.Игавахара Монгол Улсын ХХААХҮ-ийн  сайдаар томилогдсонд баяр хүргэв. Ж.Энхбаяр сайд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Япон Улс тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр орны эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээв.
   Мөн уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо.