Элчин сайд Игавахара Масарү Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023/12/13
1
2
 12 дугаар сарын 12-ны өдөр, Элчин сайд Игавахара Масарү төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Энэ үеэр Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов. Уулзалт найрсаг уур амьсгал дор болж өнгөрлөө. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монгол, Японы харилцааны дараагийн хагас зуун жилийн эхлэл тавигдсан “Рэйва”-гийн шинэ он тооллын цаг үед томилогдон ирсэн Элчин сайд харилцааны ололт амжилтыг улам бүр бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, амжилт хүсэв.
 Элчин сайд М. Игавахара өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-д тулгуурлан Япон, Монгол хоёр орны харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
3
4