Монгол-Японы Соёлын харилцааг дэмжих “Алъяанс” нийгэмлэг болон Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааны 25 жилийн ойд зориулсан концерт болов
2026/7/30
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахарa
Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол-Японы Соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн Ж.Баатарцогт
7 дугаар сарын 27-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Филармонид болсон Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Алъяанс” нийгэмлэг, Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааны 25 жилийн ойн концертод оролцон мэндчилгээ дэвшүүллээ.
Японы Такеда корпорацын үйлдвэрчний эвлэл нь Монгол-Японы Соёлын харилцааг дэмжих “Алъяанс” нийгэмлэгтэй хамтран 1998 оноос хойш 60 орчим сумдын сургууль, эмнэлгүүдэд хичээл, спортын хэрэгсэл, эм, эмнэлгийн төхөөрөмжийг хандивлаж, өнөөг хүртэл харилцаагаа өрнүүлсээр байна.
Элчин сайд энэ үеэр “Япон, Монголын өнөөдрийн найрсаг харилцаа нь зөвхөн хоёр орны Засгийн газар төдийгүй, хувийн хэвшил хоорондын харилцаа ялангуяа, Та бүхний адил бие биеэ сайн мэддэг, биечлэн уулзаж ирсэн хүмүүсийн хамтын ажиллагаан дээр суурилан бий болсон үр дүн билээ. Энэхүү үе дамжин үргэлжлэх залгамж холбоо, хүн хоорондын харилцаагаа цаашид ч хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.” хэмээн онцлон дурдав.

Мэндчилгээ дэвшүүлж буй Takeda Union Rally төслийн ахлагч Х.Аоки
Концертын үеэр
Концертын үеэр
Концертын үеэр